Монгол хоккейчид "Asian challenge cup” тэмцээнд дахин тэргүүлж хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-09 22:23:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын хоккейчид өнөөдөр алтан медаль хүртлээ.


Манай шигшээ багийнхан аваргын төлөөх тоглолтод Филиппиний шигшээ багийг 6:3-аар хожиж хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Манай Үндэсний шигшээ баг хэсгийн тоглолтдоо Малайзыг 9:5, Сингапурыг 13:3-аар хожсон ч Филиппиний шигшээ багт хожигдсон.


Харин хагас шигшээд талбайн эзэд болох Малайзтай дахин учраа таарч 12:6-аар хожсоноор шигшээ тоглолтод шалгарсан юм. Манай баг эхний үед 3:0-ээр хожиж явсан ч филиппинчүүд 3 гоол оруулж тоог тэнцүүлсэн. Үлдсэн цагт манай баг дахин гоол алдаагүй төдийгүй айлын хаалганд нэмж 3 гоол оруулснаар хошой аварга болж чадлаа.

Холбоотой мэдээ