Д.Болормаа: Гуравдугаар сарын 8-н их бэлгэтэй өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Төрийн ордонд болж буй Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулга уулзалтын үеэр Халдвар судлалын үндэсний төвийн сувилагч, эмч Д.Болормаатай уулзсан юм. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эхийн II одонтой тэрээр чуулга уулзалт дээр эмчийн ажил үүргээ гүйцэтгэн яваатай таарсан юм.
-Таныг харах нь ээ, өнөөдөр ажлаа хийгээд явж байх шиг
байна?
-Тиймээ, би өнөөдөр
ээлжтэй, ээлжийнхээ үеэр энэ чуулган дээр ажиллаж байна. Ер нь ээлжинд их гардаг. Энэ ажлыг 30 дахь жилээ хийж байна. Өнөөдөр энд ажиллахын сацуу
ээжийгээ энэ чуулга уулзалтанд дагуулж ирсэн. Манай ээж 12
хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо 78 настай хүн.
-Та цаг наргүй энэ их ажлын хажуугаар хүүхдүүдээ хэрхэн
өсгөж байв?
-Ажил хөдөлмөрийнхөө зэрэгцээ амжуулж ирсэн. Би одоо эмээ болсон. Хоёр охин маань хоёулаа гэрлэж, нэг нь хоёр, нөгөө нь нэг хүүхэдтэй болсон. Миний хувьд, хоёр бага
хүүхэдтэйгээ байдаг. Тэтгэвэрт гарах маань дөхөж байгаа. Гуравдугаар сарын
8-ны өдөр миний хувьд, их бэлгэтэй өдөр. Охин маань энэ өдөр төрж хүүтэй, би эмээ
болж байсан өдөр юм.
-Одоо та хэдэн цагаас ээлжээсээ буух вэ, Баярын өдрөө
баярлаж амжих уу?
-Би 16.30 цаг хүртэл ажилтай.
Чуулганы дараа ажил дээрээ очоод эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт ажиллана. Тэгээд орой л хүүхдүүдтэйгээ баярлана даа гэв.
Л.Болормаа ажлын
гараагаа Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд бригадын эмчээр эхэлжээ. Дараа нь аймгийнхаа Манхан сумын Баянгол багийн эмчээр 10-аад жил
ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин иржээ.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал