Өнгөрсөн онд 27 хэрэгт 29 хүүхэд холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-18 14:18:48
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Прокурорын газар мэдээлэл хийлээ. Тус газар өнгөрсөн онд 617 гэмт хэрэгт эрүү үүсгэн шалгасан бөгөөд үүнийг өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 4.6 хувиар буурсан байна.

Тухайлбал, өнгөрсөн онд хөнгөн 292, хүндэвтэр 411, хүнд 64 гэмт хэрэг гарчээ. Энэ нь 2014 оныхоос буурсан гэсэн үг юм. Үүнээс гадна 2015 онд 27 хэрэгт 29 хүүхэд холбогджээ. Энэ нь өмнөх оныхоос 18 хэрэг буюу 40.8 хувиар буурсан байна. Дээрх 29 хүүхдийн хоёр нь дээрэм, дөрөв нь хүчин, 11 нь бусдын эрх чөлөөнд халдсан, 9 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн ажээ.

          Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ