“Дуулах өв-2019” уралдаанд 75 сурагч авьяас чадвараа сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-05 13:20:01

Увс /МОНЦАМЭ/. “Дуулах өв-2019” уралдаан энэ сарын 3-ны өдөр Улаангом сумын Соёлын төвд гурван насны ангиллаар хоёр үе шаттай болж өнгөрлөө. Уралдаанд 6-17 насны 75 сурагч авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд шүүгчээр “Ойрад” театрын уран бүтээлчид ажилласан юм. Бага насны ангилалд Цогцолбор 1-р сургуулийн Н.Лхамжав багштай сурагч Б.Нандинцэцэг, дунд насны ангилалд Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Х.Төмөрчөдөр багштай сурагч Т.Бат-Орших, ахлах насны ангилалд Ерөнхий боловсролын 5-р сургуулийн Ц.Хосбаяр багштай Д.Ундрал нар тус тус тэргүүллээ.

Уралдааныг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан бөгөөд амжилттай оролцсон сурагчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм. Тэрчлэн “Дуулах өв-2019” уралдааны тэргүүн байр эзэлсэн гурван сурагч Улаанбаатар хотноо болох 2-р шатны шалгаруулалтад оролцох эрхийн бичиг гардлаа.

Холбоотой мэдээ