Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-01 20:56:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр тусгаар Монгол Улсынхаа бүрэн эрхт байдал, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн аугаа их “Эх орончдоо алдаршуулах өдөр”. Их Монгол Улсын өнөөдрийг хүртэлх өрнүүн их түүхэн замнал олон арван баатарлаг эх орончдын цусан гавьяатай салшгүй холбоотой бөгөөд энэхүү түүхийн салхи Сэлэнгэ нутгаас үлээдэг юм.

Сэлэнгэ нутаг нь ардын хувьсгалын ялалтын буухиатай тэмцэгч, ялагч партизануудын өлгий нутаг, их түүхийг хадгалж үлдсэн газар нутаг гэдгээрээ түүхэн үнэнг хадгалсан онцлогтой юм. Энэ л сайн сайхан энх цагийг бидэнд авчирсан “Эх орончдын өдөр”-т зориулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд аймгийн удирдлагууд, ахмад буурлууд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Мөн эх нутгийнхаа төлөө баатарлагаар тэмцэж явсан партизануудын үр хүүхдүүдийн дурсамж уулзалтыг зохион байгууллаа.


Холбоотой мэдээ