Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 14:52:12

Баян-Өлгий аймгийн 2016 оны аварга шалгаруулах өсвөр үеийн жүдо бөхийн тэмцээн  зохион байгуулагдлаа.

Эрэгтэй 12 жин, эмэгтэй найман жингийн ангиллаар явагдаж, багийн нийлбэр дүнгээр А.Ташкент багштай Цэнгэл сумын БДС-ийн баг тэргүүн байр, М.Төртулга багштай Өлгий сумын 2 дугаар БДС-ийн баг дэд байр, Т.Нурсултан багштай аймгийн БТС-ын Газрын баг гутгаар байранд  шалгарлаа.  Шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар аймгийн БТС-ын газрын тамирчин А.Ардабек, Алтай сумын тамирчин Т.Отгон нар шалгарлаа.

 

 

Тэмцээнд Алтай, Алтанцөгц, Буянт, Цэнгэл, Толбо, Сагсай, Ногооннуур зэрэг сумууд болон Цагааннуур тосгон, Өлгий сумын 2 дугаар БДС, 4 дүгээр БДС, Тастүлек бөхийн дэвжээ, аймгийн БТС-ын газар зэрэг 12 байгууллага, клубын хоёр зуун гаруй тамирчид оролцлоо.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ