Египетийн Зам тээврийн сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-28 13:23:25

КАИР. /Xinhua/. Египетийн нийслэл Каир хотод гал тэргэнд гал түймэр гарч, 20 гаруй хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын Зам тээврийн сайд Хешам Арафатын огцрох хүсэлтийг Египетийн парламент хүлээн авсан байна. Энэ тухай тус улсын төв телевиз мэдээлэв.


Парламентын хэвлэлийн албаны төлөөлөгч Надер Саадын хэлснээр, Х.Арафатын албан тушаалаасаа огцрох хүсэлтийг Ерөнхий сайд Мостафа Мадбули хүлээн авсан ажээ.


Лхагва гарагт болсон дээрх ослын улмаас наад зах нь 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Эмч нарын мэдээлснээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнхийн биеийн байдал тун хүнд байгаа аж.


Амиа алдагсдын гэр бүл тус бүрт 80 мянган Египет фунт /4750 ам.доллар/, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд 25 мянган Египет фунтын нөхөн төлбөр олгох шийдвэрийг Энэтхэгийн парламент гаргажээ. 

Холбоотой мэдээ