Энэ онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-17 12:08:03

Хөдөлмөрийн яамнаас баталсаны  дагуу Дорноговь аймагт энэ онд 700 гаруй сая төгрөгийн төсөв бүхий долоон хөтөлбөр, нэг төслийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хэрэгжүүлэхээр болжээ.

Үүнд “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл”-ийг тус тус хэрэгжүүлэх аж.

Дорноговь аймаг нь нийт 65 мянга орчим хүн амтай бөгөөд үүний 40 орчим хувь нь аймгийн төв Сайншанд хотод суурьшдаг. Хүн ам нь жилдээ 1000 орчмоор нэмэгдэж байгаа, мөн сүүлийн жилүүдэд шинэ ажлын байр дунджаар 1000 орчмоор нэмэгдсэн, шинээр жилд дунджаар 600 айлын орон сууц ашиглалтад ордог болжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ