АНУ-ын төв банк зээлийн хүүгээ нэмсэнгүй

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-03-17 11:58:25

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн систем /ХНС/ зээлийн хүүг гурван сарын өмнөх түвшинд хэвээр тогтоож, дахин нэмсэнгүй.

Америкийн ХНС 2015 оны гуравдугаар сард суурь хүүг 0.25-0.5 хувь болгож өсгөж байв. Урьд нь зээлийн хүү 0-0.25 хувь байжээ. Энэ нь 2008 оноос хойш долоон жилийн турш хадгалагдсан, тус улсын түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт аж.

АНУ-д зээлийн хүү тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 2007 онд эхэлж, улмаар дэлхий нийтийг хамарсан хямралын улмаас удаан хугацаанд хамгийн доод түвшинд байсан юм. Эдийн засгийн огцом уналтаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ-ын эрх баригчид бололцоотой бүхий л арга хэмжээг авахаар шийдсэний нэг нь зээлийн хүүг бууруулах юм. Энэ арга хэмжээ нь банкуудын хувьд зээлийн зардлыг бууруулж, илүү хямд зээл олгох боломж олгодог байна.  

Бага хүүтэй зээлийн давалгаа эдийн засагт бүхэлд нь нөлөөлж, зээлийн хүүг бууруулснаар эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд тусалдаг ажээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ