Татвар ногдуулах хугацааг хойшлуулахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-25 10:23:31

ВАШИНГТОН. /ТАСС/. Худалдааны салбарт үүссэн маргааныг зохицуулах асуудлаархи Америк, Хятадын яриа хэлэлцээ Вашингтон хотод үр дүнтэй болсонтой холбоотойгоор Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Яриа хэлэлцээ ихээхэн үр дүнтэй болсон учир ирэх 3 дугаар сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байсан хугацааг хойшлуулж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Түүнчлэн яриа хэлэлцээ ихээхэн ахиц дэвшилд хүрвэл худалдааны хэлэлцээр байгуулахаар Хятад улсын дарга Си Жиньпинтэй Флорида муж улс дахь өөрийн Мар-а-Лаго эдлэн газартаа уулзах бодолтой байгаагаа АНУ-ын Төрийн тэргүүн илэрхийлсэн байна.  

Холбоотой мэдээ