“Шонхор-2” Рюгу солир дээр газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-02-22 16:43:22

ТОКИО. /Koyodo/. Японы “Хаябуса-2” /“Шонхор-2”/ сансрын аппарат Рюгу солир дээр газардсан тухай тус улсын Сансрын агентлаг мэдээлжээ.


Японы сансрын уг аппарат солир дээр яг зургаан метрийн талбайд газардсан байна. “Шонхор-2” хөрсний дээж авсныхаа дараа тэнгэрийн уг биетийн тойрог замд дахин оржээ. Японы аппарат он дуусахаас өмнө Рюгу солир дээр дахин хоёр удаа газардах бөгөөд үүнийхээ дараа Дэлхий рүү чиглэлээ авна.


“Шонхор-2” судалгааны аппаратыг 2014 оны 12 дугаар сарын 3-нд Японы өмнөд нутагт оршдог Танэгашима сансрын буудлаас “Н-2А” зөөгч-пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Уг аппарат бүтэн хагас жил солирыг судална.


Холбоотой мэдээ