Дуучин С.Батуллга дууны үзвэрээ 30-50 мянгаар үнэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-22 15:47:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, МУСТА Сүхбатын Баттулга энэ сарын 6-нд Corporate Convention Centre-д тоглолтоо хийх гэж байна.

Тэрбээр 90 минутын концертод дуулах дуугаа 30-50 мянган төгрөгийн билетээр үнэлсэн байна. С.Баттулга нь Архангайн Ихтамир сумын хүү, Арын хангайн уран бүтээлчдийг нэгтгэсэн "Тайхар " нэгдлийг санаачлан олон уран бүтээлчийг эгнээндээ нэгтгээд байгаа санаачлагч, бүтээлч залуу юм.  Түүнийг энэхүү уран бүтээлийн нэгдлийг санаачлан ажилласнаас хойш хоёр ч Ардын жүжигчин цолтон арын хангайгаас төрсөн. Хоёулаа Хашаат сумынх. Ардын жүжигчин УДБЭТ-ын хөгжмийн нэрт удирдаач Х.Бүрэнбэх. Түүнийг "Нийслэл хүү" киноны гол дүрд тоглосныг монголчууд андахгүй. Нөгөө нь Ардын жүжигчин Гомбын Равдан гээч уран уншигч, нэрт жүжигчин юм.

Холбоотой мэдээ