Нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 26-нд товлолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-21 19:46:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэв.

Өмнө нь НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан.

Тиймээс холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, дахин санал хурааж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлолоо.

Холбоотой мэдээ