Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн 60 гаруй хувийг хэрэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-21 15:24:01

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малчид өөрсдийн гар дээр байгаа өвс тэжээлийн 60 гаруй хувийг хэрэглэжээ.

Харин аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 1400 тн байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 933.5  тн өвс, 376.2  тн тэжээл төвлөрүүлсэн ба одоо зарим сумд Булган, Дорнод, Сүхбаатар аймгуудаас өвс бэлтгэх талаар гэрээ хэлэлцээр хийж, өвсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэн өвөл, хаврыг эрсдэлгүй даван туулах зорилгоор аймгийн ИТХ-аар сум бүрт 10 га тариалангийн талбай шийдвэрлэж, мөн 12 сумын иргэн, аж ахуй нэгжид 16 тн ногоон тэжээлийн үрийг хөнгөлөлтөй олгосон юм.

Аймгийн хэмжээнд малчид 80.0 мянган тн байгалийн хадлан, 1320 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөснөөс 75.3 мянган тн өвс, 1057 тн гар тэжээл, 173 тн сүрэл, 1584 тн ногоон тэжээл, 429 тн үйлдвэрийн тэжээл, 5 тн дарш, 1886 тн давс хужир шүү бэлтгэсэн байна. Мөн 2546.7 га талбайд тэжээлийн ургамал тариалж өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлсэн юм.

Холбоотой мэдээ