Улсын байцаагчдыг нэдсэн сургалтанд хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-21 23:25:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад МХГ, Цагдаагийн газар, Прокурорын газар, БОАЖГ-ын 65 улсын байцаагч хамрагдаж, төрийн үйлчилгээг иргэдэд зөв зохистой байдлаар хүргэх чадавхид суралцав.

Тухайлбал, хяналт шалгалтын ажлын чанар, үр дүнг сайжруулах, хэрэглэгчдийг хуулийг сайн дураар сахин мөрдөх дадал хэвшилд сургах, мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. МХЕГ-аас 2019 онд “Иргэн төвтэй, үр дүнд хүрсэн төрийн үйлчилгээ”-г үзүүлэх зорилт тавьсаны дагуу аймгийн МХГ-аас иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчлэх, тэр дундаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх ажлыг эрчимжүүлэхээр техникийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Ингэснээр иргэд, ААН тус байгууллагаас олгодог гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, дүгнэлт зэргийг цахимаар авах боломжтой болох юм.

Холбоотой мэдээ