Японы Акита их сургууль 2019-2020 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-20 13:27:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Акита олон улсын их сургууль нь оюутан солилцооны хөтөлбөртөө өөрчлөлт оруулан хамтын ажиллагаатай сургуулиудаас улирал бүр нэг оюутан сонгон шалгаруулах болжээ. Тус сургууль 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлалаа.

Хөтөлбөрт элсэхийг хүсэгчид МУИС-ийн бакалаврын 2-оос дээш улирал суралцаж байгаа, голч оноо 2.5 буюу түүнээс дээш, англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Бүрдүүлэх материал:

CV (тодорхойлсон загвар байхгүй)

Сургуулийн тодорхойлолт

Албан ёсны дүнгийн хуулбар

Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/

Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; ELTS -6.0; TOEIC-785;

Санхүүгийн баталгаа /Англи хэлээр орчуулах, солилцооны оюутан нэг семестрт 600,000 иены санхүүгийн эх үүсвэртэй байхыг шаардана. 2 семестр суралцах бол 1,200,000 иен баталгаа гаргана/

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Хамрагдах оюутны тоо: Гурван оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 19-22-ны өдрийн 17:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх бөгөөд материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзэх боломжтой.

http://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/eligibility/

http://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/

https://www.facebook.com/AIUExchange/

 

Холбоотой мэдээ