Сурагчдын амралтын үеэр сургуулийнхаа орчныг шинэлэг хэлбэрээр тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-20 15:06:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн багш нар сурагчдынхаа амралтаар сургуулийнхаа коридорт засвар хийж, шинэлэг байдлаар тохижуулжээ.

Бага ангийнхан хичээллэдэг хэсгийн коридорыг сурагчдад танин мэдэхүй, монгол ёс заншил болон өв уламжлал, байгалийн ухааныг таниулах зорилгоор 3 хэсэгт хуваан тохижуулж, самбар байрлуулсан нь эцэг эх, сурагчдын талархлыг хүлээж байгаа ажээ.

Монгол ёс заншил, өв уламжлалыг эзэмшүүлэх зорилгоор өөрөөс дээш  болон доош 9 үе, алаг мэлхий, 4 бэрх, монгол үндэстэн, ястан зэргийг танилцуулсан, байгалийн ухааныг таниулахын тулд монгол зурхайн цаг, байгаль дахь усны эргэлт болон миний нутаг зэрэг самбаруудыг байрлуулсан байна.

Дээрх самбаруудынхаа үндсэн хэсгийг дан эсгийгээр хийсэн нь үндэснийхээ түүхий эд материалыг ашиглан төрөл бүрийн самбар, танилцуулга хийж болдог гэдгийг харуулж байгаагаараа онцлогтой ажээ.

Холбоотой мэдээ