Уран уургач, бугуйлчдын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-19 16:52:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж МҮОНТ-ийн спортын сувагтай хамтран “Адуучин” тэмцээнийг зургадугаар багийн нутаг  Магнайн бууц хэмээх газар хоёрдугаар сарын 24-нд  зохион байгуулахаар боллоо.

Монгол Улсын аварга малчин, уран уургач Мараахайн Чинбатын нэрэмжит энэхүү тэмцээнд тус аймгийн 14 сумын адуучин залуус оролцож уурга шүүрэх, морьтой шургуулж уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг төрлөөр өрсөлдөнө.

Чинбат гуай мал аж ахуйн салбарт 38 жил ажиллаж гахайн жилийн сар шинийн босгон дээр улсын аварга малчин болсонМал сүргээ таван төрлөөр нь гарз, хорогдолгүй өсгөн бойжуулж отор нүүдлийг тогтмол хийдэг тэрбээр 1990 онд сумын сайн малчин, 2004 онд аймгийн алдарт уяач, 2004 онд морин спортын төрөлд Монгол Улсын Спортын мастер цол, 2008 онд мянгат малчин, 2010 онд аймгийн аварга малчин, 2010 онд Монголын морин спорт, уралдааны үндэсний холбооны шагнал “Шилдэг хүлэгч” шагналыг тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ