НАТО Эстонид цэргийн сургууль хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-19 14:46:52

ТАЛЛИН. /TASS/.  НАТО “Talvelaager” /Өвлийн хуаран/ цэргийн сургуулилтаа Эстони улсад хийсэн байна. Даваа гарагт дууссан уг сургуульд Эстони, АНУ болон НАТО-гийн гишүүн бусад улсын 1000 гаруй цэрэг оролцлоо гэж Эстони улсын Батлан хамгаалах хүчин мэдээлсэн байна. 


Уг сургуульд Эстони улсын Батлан хамгаалах хүчний анги нэгтгэл, Эстонид байрлаж буй НАТО-гийн олон улсын батальоны бүрэлдэхүүнд багтах Их Британи, Бельгийн цэргүүд, АНУ-ын тэнгисийн явган болон Үндэсний гвардын цэргүүд, мөн Эстонийн сайн дурын цэрэгжсэн бүлэглэл оролцжээ.


НАТО-гийн сургууль хоёрдугаар сарын 6-нд эхэлсэн байна. Энэ сарын 12-нд эхэлсэн сургуулийн хоёр дахь үе шатанд сумангийн бүрэлдэхүүнээр хамгаалах болон давших тулаан хийх, отолт хийх, саад бартааг даван туулах, эмнэлгийн тусламж үзүүлэх тактик боловсруулсан байна.


Холбоотой мэдээ