Амстердамд болох 3х3 сагсан бөмбөгийн ДЦАШТ-ий сугалаа гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-19 12:23:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарь улсад өчигдөр /2019.02.18/ 3х3 сагсан бөмбөгийн “Дэлхийн Цом-2019” аварга шалгаруулах тэмцээний сугалаа явагдсан байна.


Энэхүү 6 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургадугаар сарын 18-23-нд Голландын Амстердам хотноо болох юм. Эрэгтэй, эмэгтэй нийт 20 багаас 17 нь тодорхой болсон байгаа бөгөөд үлдсэн 3 багийн нэр тавдугаар сард Пуэрто-Рикод болох урьдчилсан тоглолтын дараа тодорно.


Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаа хамт илгээсэн 6 багийн нэг нь манай улс орж байна. Ийнхүү тус тэмцээнээс "Токио 2020" Олимпын наадмын эрхийн төлөөх тулаан эхэлж байгаа юм.


Эрэгтэй: Хэсэг А: Серб, АНУ, Нидерланд, Турк, БНСУ.

Хэсэг В: ОХУ, Монгол, Украин, Эстон, сонгон шалгаруулалтын 1-р байр

Хэсэг С: Словен, Хятад, Литва, Катар, сонгон шалгаруулалтын 2-р байр

Хэсэг D: Япон, Латви, Бразил, Польш, сонгон шалгаруулалтын 3-р байр


Эмэгтэй: Хэсэг А: Хятад, Нидерланд, Унгар, Латви, Туркменистан.

Хэсэг В: Франц, Япон, Андорра, Швейцарь, сонгон шалгаруулалтын 1-р байр

Хэсэг С: Монгол, Румын, Иран, Чех, сонгон шалгаруулалтын 2-р байр

Хэсэг D: ОХУ, Украин, Индонез, Итали, сонгон шалгаруулалтын 3-р байр

Холбоотой мэдээ