Жиү жицүгийн баг тамирчид тивийн АШТ-ээс 9 алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-18 10:31:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд болсон жиү жицүгийн Ази тивийн нээлттэй тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид 9 алт, 11 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.


Энэхүү “Asia continental pro jiu jitsu championship 2019” тэмцээнд манай улсаас Монголын жиү-жицү бөхийн холбоо /МЖЖБХ/-ны "Алтан гишүүн" өргөмжлөлт Л.Эрдэнэбаяраар ахлуулсан Азийн наадмын анхны медальт Ц.Удвал, ДАШТ-ий хүрэл медальт Б.Хулан тэргүүтэй 28 тамирчин хүч, ур чадвараа сорин ийнхүү бахдам амжилт гаргалаа. 

Холбоотой мэдээ