Төрийн шагналт Д.Гармаагийн " Аав цэцэрлэгт орсон нь" ном дахин хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-18 12:17:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, МУСГЗ, зохиолч Доржийн Гармаагийн "Аав цэцэрлэгт орсон нь" хүүхдийн ном дахин шинээр хэвлэгдээд байна. Д.Гармаа нь өнөөдрийг хүртэл үе үеийн уншигчдыг байлдан дагуулж, цаг хугацааны шүүлтийг даван гарсан мөнхийн бүтээл болох "Хөгжөөнтэй туужууд"-аараа Төрийн шагнал хүртсэн юм. Монгол Улсад хүүхдийн зохиолоор Төрийн шагнал авсан 4 зохиолч байдгийн нэг нь Доржийн Гармаа байлаа.  

Гэнэн, томоогүй, цайлган цагаан сэтгэл, хөөргөн дэвэргэн зан хүүхдээс л гарна. Сайн үйлс бүтээх их мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдийн хөгжөөнтэй, адал явдалтай, заримдаа бүр хөнгөхөн эмгэнэлт тохиолдлуудаар баян хүүхдийн зохиолоос гадна, Д.Гармаа "Морьтой ч болоосой", "Хөхөө гэрлэх дөхлөө" Монголын уран сайхны киноны зохиолыг бичсэн. Мөн олон сайхан роман туурвисан.

Д.Гармаа гуай  "Зарим үйл явдал зохиолчийн хүүхэд ахуй насны үнэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн байдаг. Хөгжөөнтэй туужид миний хүүхэд насны явдлууд байгаа. Ер нь хүүхдийн зохиолоо өөрийн үр хүүхэд болоод тэдний найз нөхдийн хөгжилтэй явдлаас олж бичдэг" гэж дурсан ярьдаг байлаа.

Холбоотой мэдээ