С.Билгүүн Финландын шатрын бодлогын нээлттэй УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хельсинки хотноо 2019 оны хоёрдугаар сарын 16-нд болсон Финланд улсын Аварга бодогч шалгаруулах /Finnish Chess Solving Championchip-2019/ нээлттэй тэмцээнд шатрын бодлого бодолтын ФМ С.Билгүүн мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр дүү С.Чингүүний хамт энэ тэмцээнд оролцжээ. Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны Шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллагын (WFCC) Бодлого бодолтын комиссын дарга, Бодлого зохиомж болон бодлого бодолтын их мастер, дэлхийн олон удаагийн аварга А.В.Селивановтай Монголын шатрын холбоо /МШХ/-ны дэд ерөнхийлөгч, МШХ-ны Шатрын бодлого зохиомжийн зөвлөлийн дарга Т.Сумьяа уулзсан байна.
Уулзалтаас 2020 онд Монголд бодлого бодолтын олон улсын /Мongolian Solving Chess Open champion/ нээлттэй тэмцээн зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.