Улаанбаатар хотын цанын АШТ Хүрхрээгийн аманд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-15 13:38:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд цанын спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулна.


Энэхүү наадмыг тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатарт олон жуулчин ирүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын, үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах юм.


Тэмцээнийг уулын цанын туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй гэсэн ангиллаар явуулна. Өвлийн спортоор хичээллэх нь амьсгалын замын эрхтэн, зүрх судсыг сайжруулан, үе мөч, булчин махбодыг бэхжүүлэн, уян хатан болгож сэтгэл санааг сэргээдэг. Мөн бөх нойрсдог болгох зэргээр хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.


Улаанбаатарын иргэд та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ