Уран бичлэг, уран хошин зургаар залуу хосууд амьсгаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-15 16:19:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө жилийн Валентины баяраар залуусын бие биедээ барьсан онцгой бэлгийн нэг нь гэгээн хайрын үгс бүхий монгол уран бичлэг байв.

Улаанбаатар галерейд өчигдөр болсон урлаг соёлын тоглолтын дараа, тус галерейн гоо сайхан, чимэглэлийн дэлгүүрийн танхимд залуу хосуудад зориулсан үйл ажиллагаа үргэлжилсэн юм. Энэ үеэр "Азтай бадарчин" наадмын шагналт, шог зураач А.Бат-Эрдэнэ, уран бичлэгийн улсын уралдааны тэргүүн болон дэд байрын шагналт, уран бичээч, гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан нар  Валентины баярын сюрприз барив. Гар утсан дахь гэр бүл, хань, үр хүүхдийнхээ зургийг нөхөрсөг, уран хошноор зуруулах сонирхолтой үйлчлүүлэгч олон байсан бол, хайрын нандин үгсийг монгол уран бичлэгээр бичүүлж авсан залуус илүү олон байв. Мөн энэ үеэр Монголын эстрадын дууны од, ая зохиогч, дуучин Р.Цогдэлгэр ая дууны мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-аас хүрэлцэн ирсэн хос бүжигчин Игорь, Светлана нар уран бүжгээр үзэгчид, үйлчлүүлэгчдийг баясгалаа. Хүүхэлдэйн баг өмссөн бүжигчид ч олон сайхан бүжгээр залуу хосын баярыг чимэв.

Холбоотой мэдээ