Тусгай олимпийн тамирчид Абу Дабиг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-14 14:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохион байгуулдаг дэлхийн Тусгай олимпийн наадам гуравдугаар сарын 08-22-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болно. 


Энэ удаагийн наадамд манай улсын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нийтдээ 28 тамирчин долоон төрөлд өрсөлдөхөөр болсон байна. Манай улс анх 2013 онд БНСУ-д болсон Тусгай олимпод урилгаар оролцсон. Түүнээс хойш өвөл, зуны наадмыг алгасахгүй оролцож, цөөнгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртсээр байгаа юм.


Дашрамд дуулгахад, "Монголын Тусгай олимпийн хороо" ТББ -ыг 2013 онд албан ёсоор байгуулж, улмаар Олон улсын Тусгай олимпийн хорооны гишүүнээр элсэн амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсынхаа оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад амьдрах урам дэм өгөх, эрүүл чийрэг аж төрөх, бусдын адил тэгш эрхтэй амьдрахад нь спортоор дамжуулж хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. 

Холбоотой мэдээ