Нүүдлийн амбулаторийн эхний ээлж сумд руу гарахад бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-13 21:21:31

Төв  /МОНЦАМЭ/. Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс жил бүр зорилтот бүлгийн хүмүүст үйлчлэх зорилготой нарийн мэргэжлийн эмч нар бүхий нүүдлийн амбулатори сумдад явуулдаг уламжлалтай. Энэ жилийн эхний ээлж энэ сарын 18-23-ны өдрүүдэд Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Мөнгөнморьт сумдад хүрч үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.


Нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнд нүд, арьс харшил, дотор, хүүхэд, сүрьеэгийн эмч нар багтсан байна. Шинжилгээг зөөврийн лаборатори, зөөврийн рентген, ЭХО аппаратаар хийнэ. Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана гэж аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг мэдээллээ.

Энэ жилийн үйлчилгээний онцлог шинэ оны босгон дээр тус эмнэлэг зөөврийн рентген аппараттай болсон тул алслагдсан сумдын иргэдэд сүрьеэ илрүүлэхээр рентген зураг авч үйлчлэх гэлээ.

Холбоотой мэдээ