Монголын баг АНУ, Гүрж, Ираны багуудтай нэг хэсэгт оржээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-02-12 15:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якутск хотноо энэ оны гуравдугаар сарын 16-17-нд болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос зарлажээ.


Мөн сонгомол барилдаан, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд ч, хэсгүүдийг хуваахдаа уг системийг ашиглах юм байна. Сүүлийн ДАШТ-д шилдэг наймд багтсан улсын шигшээ багууд ДЦАШТ-д орох эрхтэй болдог. Шинэ системээр ДАШТ-д тэргүүлсэн баг 4, 5, 8 дугаар байр эзэлсэн багуудтай нэг хэсэгт, хоёрт орсон нь 3, 6, 7-р байр эзэлсэн багтай нэг хэсэгт орж байхаар тогтжээ.


Энэхүү “Якутск-2019 Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх багууд аль хэсэгт багтаад байгааг танилцуулахад, A хэсэгт: ОХУ (1), Куба (4), Япон (5), Турк (8) орсон бол B хэсэгт: АНУ (2), Гүрж (3), Иран (6), Монгол (7) багтжээ. 

Холбоотой мэдээ