Т.Мэйг энэ зун огцорно гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-12 11:49:15

ЛОНДОН. /The Sun/. Их Британийн парламентын гишүүд Ерөнхий сайд Тереза Мэйг энэ зун албан тушаалаа орхиж магадгүй гэж үзэж байна. Энэ тухай “The Sun” сонин мэдээлжээ.


“Т.Мэйн энэхүү шийдвэр нь “Brexit”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нь шүүмжлэлтэй ханддаг Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсоны гарт эрх мэдлийг шилжүүлэх хүсэлгүй байгаатай нь холбоотой байж магадгүй юм. Тэрбээр “Brexit”-ийн асуудлаар ашигтай гэрээ байгуулсныхаа дараа албан тушаалаа орхих төлөвтэй байна. Энэ нь түүний Ерөнхий сайдын байр суурийг бэхжүүлэхийн сацуу Консерватив намын удирдагчийн залгамж халааг нь авах дараагийн хүнийг сонгоход нөлөөлөх боломжийг олгох юм” хэмээн “The Sun” сонин мэдээлсэн байна.


Борис Жонсон “Brexit”-ийг хэрэгжүүлэх Т.Мэйн төлөвлөгөөний зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрөөгүй учир Гадаад хэргийн сайдын албан тушаалаасаа огцрох тухайгаа өнгөрсөн оны 7 дугаар сард мэдэгдсэн юм. Одоогоор тэрбээр парламентын Нийтийн танхимын депутатуудын нэг бөгөөд түүнийг Т.Мэйн залгамж халааг авч магадгүй байгаа хүмүүсийн нэг гэж Их Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ