Сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-06 19:33:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас баримталж буй эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээ тэлэх бодлогын хүрээнд хамтарч ажиллах талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар хоёр яамны удирдлагуудыг оролцуулан уулзаж, санал солилцов.

Уулзалтаар махны экспортын хэмжээг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүйгээр цаашид нэмэгдүүлэх, чанар, нэмүү өртөг шингээхэд анхаарах, энэ онд сүү, сүүн бүтээгдэхүүн болон органик хүнсний экспортын шинэ бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.


Түүнчлэн мал эмнэлгийн тогтолцоог олон улсын  стандартад нийцүүлэх, мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний техник, технологийг сайжруулах шаардлага байгааг онцлов. Уулзалтын үр дүнгээр хоёр яам уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр тохиров.

 

 

Холбоотой мэдээ