Македонийг НАТО-д элсүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /ТАСС/.
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн 29 улс
болон Македон улсын элчин сайд нар өнөөдөр Брюссель хотод болох Умард Атлантын
зөвлөлийн хуралдааны үеэр Македонийг НАТО-д элсүүлэх тухай протоколд гарын үсэг
зурах аж. Холбоотнууд энэхүү баримт бичгийг даруй баталж, Македонийг НАТО-д
элсүүлэх үйл явцыг ирэх 7 дугаар сар гэхэд дуусгасан байх болно гэж үзэж байна. НАТО-гийн гишүүн улсуудын удирдагчдын дээд хэмжээний
уулзалт ирэх 7 дугаар сард болох юм.
“Бид түүхийг бичих болно. Македонийг НАТО-д элсүүлэх тухай протоколд холбоотнууд Македонийн Гадаад хэргийн сайд Никол Димитроватай хамт гарыг үсэг зурна” хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.
Нэрний асуудлаар
27 жил үргэлжилсэн маргааны улмаас Македонийг НАТО-д элсүүлэх үйл явцад Грек
улс хориг тавьсан юм. Македон болон Грекийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн
оны зургадугаар сарын 17-нд хоёр орны залгаа хилийн дунд оршдог Преспа арлын
эрэгт хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан тус улсын нэрийг албан ёсоор өөрчлөх
тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Македонийн парламент энэ оны 1 дүгээр сарын
11-нд үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулахыг сайшаан баталжээ. Энэхүү
үйл явц нь улс төрийн ихээхээн дуулиан шуугиан, эсэргүүцлийг дагуулсан юм.