Венесуэлийн Төв банк алтаа АНЭУ-д худалдахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-01 14:54:14

ЛОНДОН. /TASS/. Венесуэл улсын Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор 15 тонн алтыг ойрын хугацаанд Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ худалдахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.


Тус агентлагийн мэдээлснээр, Венесуэл алтны нөөцөөсөө 3 тонныг нь нэгдүгээр сарын 26-нд хэдийнэ худалджээ. Өнгөрсөн онд тус улс Турк болон АНЭУ-д 900 сая ам.долларын өртөг бүхий түүхий алт худалдсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.


Венесуэлийн Үндэсний ассамблейн депутат Хоссе Герры 20 тонн алт Орос руу гаргахыг оролдсон гэх мэдээллийг  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гарагт няцаажээ. Венесуэл улс ОХУ-д алтны нөөцөө хадгалдаг гэх мэдээлэл нь хуурамч мэдээлэл юм гэж тус улсын Төв банкны тэргүүн Эльвир Набиуллин пүрэв гарагт мэдэгдсэн байна. Оросын агаарын тээврийн компаниудын нисэх онгоцуудаар Венесуэлээс Орос руу алт гаргаж байна гэх мэдээлэл нь манай улсыг гүтгэхэд чиглэсэн цуу яриа юм гэж Венесуэлд суугаа ОХУ-ын Элчин сайд Владимир Заемский пүрэв гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Холбоотой мэдээ