Д.Баясгаланг суллаж, хилээр гарах эрхийг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-31 16:21:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн шүүх Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг цагдан хорихгүйгээр Монгол Улсын хилээр гарах эрхийг нь ирэх сарын 20-н хүртэл хязгаарлахаар өнөөдөр шийдвэрлэв.


Д.Баясгаланг нэг сар цагдан хорих шийдвэрийг тус шүүхээс энэ сарын 23-нд гаргасан. Харин тэрээр Ерөнхий шүүгчид гомдол мэдүүлснээр үргэлжлүүлэн хорих, эсэхийг өнөөдөр хэлэлцэж, дээрх шийдвэр гарсан байна.


Түүнийг Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын Т.Ганболдоос авсан дөрвөн сая ам.долларын хахуулийн мөнгийг Голомт банкиар шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Холбоотой мэдээ