Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 7500 гаруй иргэн, аж ахуйн нэгж саналаа ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-01-30 22:52:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь  энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахдаа  7500 гаруй иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас санал авч төслөө боловсруулжээ.

Тус аймгийн хэмжээнд 2019 онд, Хот, тосгоны газарт Төрийн үйлчилгээний зориулалтаар 16, суманд 58 байршилд 16.83 га газрыг эзэмшүүлэхээр, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 18 сумын 69 байршилд 26.02 га газрыг 166804.7 мянган төгрөгийн үнээр /анхны үнэ/ газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны зарчмаар олгох бол Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18 суманд 676 иргэнд 48.11 га газрыг өмчлүүлэхээр, 12 суманд 582 иргэнд 41.99 га газрыг эзэмшүүлэх ажээ. 

Түүнчлэн төмс, хүнсний ногоо, таримал мод ургамал тариалах зориулалтаар 6 сумын 73 байршилд 453.19 га газрыг эзэмшүүлэхээр, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 546 иргэнд 104.37 га газрыг эзэмшүүлэхээр, бэлчээр сайжруулах арга хэмжээг 5 сумын 282128 га газарт, бэлчээрийг сэлгэж, өнжөөж, амраахаар таван сумын 10 байршил 83508 га газарт, бэлчээр усжуулах зорилгоор зургаан худаг шинээр гаргахаар, 12 худаг сэргээн засварлахаар, бэлчээрийн төлөв байдлын судалгааг 18 сумын 300-аас дээш цэгт хийх гэнэ.  Харин тариалангийн зориулалтаар гурван сумын долоон байршилд 6.8 га газрыг эзэмшүүлэхээр, хадлангийн зориулалтаар хоёр сумын хоёр байршилд 760 га газрыг жил бүр ашиглуулахаар төлөвлөжээ. Тус аймгийн Баян-Уул сумын Баянговь баг Улаан хурууны толгод орчмын 6909 га газрыг газар хөдлөлийг бүртгэх станцын зориулалтаар, Есөнбулаг сум Харзат баг Естын ам орчмын 10000 га газрыг аюултай хог хаягдлын бүс байгуулахаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар болжээ. 


Холбоотой мэдээ