Нэг өрх 1.5 сая төгрөг Цагаан сард зарцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-30 11:13:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, нэг айл өрх цагаан сарын баярт нийтдээ 1.5 сая төгрөг зарцуулж байна. Тэгвэл 2017 онд нийслэлийн нэг өрх 764.3 мянга, хөдөөгийн нэг өрх 703 мянган төгрөг зарцуулж байв.

Өнөөдрийн байдлаар, цагаан сарын үеэр нэг өрхийн бор идээний хэрэглээ дунджаар 419 мянган төгрөг болж байна. Үүний 59.7 хувийг хонины ууцны үнэ эзэлж байна. Тодруулбал, хонины ууц дунджаар 250 мянган төгрөг, 3 шил архи 39 мянга, 650 ширхэг буузны дундаж үнэ 130 мянган төгрөг болж байна.




Цагаан сарын баярт зориулж нэг өрх идээ, ундаанд дунджаар 696.1 мянган төгрөг зарцуулж буй тооцоо гарчээ. Үүний 419 мянган төгрөг буюу 60.2 хувийг ууц, архи дарс, бууз гэсэн бор идээнд зарцуулж буй бол цагаан идээнд 277.1 төгрөг зарцуулж байгаа нь нийт зардлын 39.8 хувийг эзэлж байна. Тэгвэл гарын бэлгэнд нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлдэж буй дүн гарчээ. Нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж тооцоход, бэлгэнд нийтдээ 780 мянган төгрөг зарцуулахаар байна.

Б.Болд

Гэрэл зургийн Н.Батбаяр

Холбоотой мэдээ