Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-30 12:27:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогтыг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр  ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангиас өчигдөр суллаж, батлан даалтад гаргалаа.


АТГ-аас түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгасан. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сард 30 хоног цагдан хориод батлан даалтад гаргаж байлаа.


Харин АТГ-аас хэргийг шалгах явцад шинээр нотлох баримт гарсан тул Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин 30 хоног цагдан хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 16-ны өдрөөс түүнийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргаад байсан юм.

Холбоотой мэдээ