Өрхийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө өгөх нээлттэй утас ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-25 22:47:53

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар буюу  томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, энэ сарын 14-20-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 23,3 хувийг эзэлж байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө өгөх нээлттэй утсыг ажиллуулж эхэллээ.

Тухайлбал, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв -70432685, Бугат өрхийн эрүүл мэндийн төв -70434176, Буянт өрхийн эрүүл мэндийн төв – 70432697, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төв- 70432018, Рашаант өрхийн эрүүл мэндийн төв – 70432650 утсаар дуудлага хүлээн авч, зөвлөгөө өгч байна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэдэд гэрээр үзлэг хийхээр боллоо. Түүнчлэн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд илүү цагаар буюу ажлын өдрүүдэд 8:00-18:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

                                                                                                                  Н.Лхагва


Холбоотой мэдээ