Ирэх амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-24 17:27:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаар нь тэгш, сондгой тоогоор төгссөнөөс хамаарч замын хөдөлгөөнд оролцоно.

Тодруулбал, энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гарагт сондгой, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалтад орсон улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн өдрийн 10.00-20.00 цагийн хооронд хориглосон замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

Холбоотой мэдээ