Малын хулгайчдыг илрүүлсэн ч шийтгэлгүй үлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 15:07:29

Завхан аймгийн хэмжээнд “Малын хулгай, хяналт” нэгдсэн  арга хэмжээг 11 дүгээр сарын 01 –ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж  байгаа билээ. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг аймгийн нутаг дэвсгэрийн найман чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Энэ хугацаанд Цагдаагийн газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг мал ихээр алдагддаг Алдархаан сумын Өгөөмөр баг, Борх, Тарлангийн  шугуй гэдэг газруудаар явж малчин айл өрхөөр орж малын хулгайн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцлаа. Малын хулгайн нөхцөл байдлын талаар малчид, “Цагдаа нар малын хулгайг илрүүлж, гэмт этгээдийг нь  барьж мөн алдагдсан малын араас эрэл сурал сайн хийж, олж өгч их сайн ажиллаж байна. Харамсалтай нь шүүх, прокурорын байгууллага нь мал хулгайлаад баригдсан этгээд нарт ял шийтгэлийг нь өгөхгүй, зүгээр тавьж явуулчихаад байгаагаас болоод малын хулгайн хэрэг тасрахгүй байна.” хэмээн ярьж байсан юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ