Эзэн хаан Акихито Хацү башёг Сумогийн ордонд ирж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-20 22:47:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн найм дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Аойямаг төвөггүйхэн давж найман даваатай 50 хувийн амжилтаа /качигүчи/ хийж дээд зиндааг ганцаараа тэргүүлсээр байна.


Хацү башёгийн найм дахь өдрийн барилдааныг Японы Эзэн хаан Акихито /125 дахь эзэн хаан/ хатан Мичикогийн хамт сумогийн ордонд ирж үзсэн юм. Энэ өдөр Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Озэки Гойэдог давснаар Тамаваши 6 даваа, 2 унаатай болж, Гойэдо 3 даваа, 5 унаатай байна. Ичиножёо А.Ичинноров Нишигикиг ялснаар 5 даваа, 2 унаатай болсон бол Нишигики 4 даваа, 4 унаатай боллоо.


Харин Озэки Такаясү, Шохозанд унаснаар 4 даваа, дөрвөн унаатай болоод байгаа юм. Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгчдөө унаснаар 3 даваа, 4 унаатай болов.

.

Холбоотой мэдээ