“Шар хантаазтанууд” 10 дахь удаагийн жагсаал цуглаанаа хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 12:56:05

МОСКВА. /РИА Новости/. Францад өнгөрсөн бямба гарагт болсон “Шар хантаазтанууд”-ын жагсаал цуглаанд 84 мянган хүн оролцжээ. Энэ тухай Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнийг “Europe 1” радио иш татан мэдээлсэн байна.


Нийт 84 мянган хүнээс Тулуз хотод 10 мянга, Парис хотод 7 мянга, Бордо хотод 4 мянган  хүн “Шар хантаазтанууд”-ын жагсаал цуглаанд оролцжээ. Өнгөрсөн бямба гарагт мөн тооны хүн жагсаал цуглаан хийсэн байна.


Францад болсон 10 дахь удаагийн жагсаал цуглаан тайван болсон бөгөөд ноцтой зөрчил гараагүй байна. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, хэв журмыг сахиулах үүднээс Засгийн газар улс орон даяар цагдаагийн 80 мянган ажилтныг дайчилснаас 5 мянган ажилтан Парис хотод хэв журмыг сахиулахад дайчлагдсан аж.


Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “Шар хантаазтанууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.  

Холбоотой мэдээ