Цагаан-Уул сум мал сүргийн тоо толгойгоор дахин тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-22 23:20:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум сүүлийн жилүүдэд аймагтаа мал сүргийн тоо толгойгоор тогтмол тэргүүлдэг бөгөөд энэ жил 456977 тоо толгой мал тоолуулж дахин тэргүүллээ.


Цагаан-Уул сумын иргэд 1976 онд 100 мянган хоньтой болж буман хонины баяр,  2015 онд 3 бум малын баяр хийсэн бол өнгөрсөн онд 4 бум малтай болжээ. Тус суманд 1600 орчим өрхийн байдгийн 1150 нь мал маллан амьдардаг бөгөөд аймагтаа тэмээ, адуу, хонин сүргээрээ бусад сумдаа тэргүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд үхрээр Алаг-Эрдэнэ, ямаагаар Төмөрбулаг сум аймагтаа тэргүүлж мянгат малчин 768 үүнээс хоёр мянгат малчин 14 байгаа нь өмнөх оноос мянгат малчин 85, хоёр мянгат малчин нэгээр тус тус өссөн ажээ.

 

 

Холбоотой мэдээ