Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 85 хувь нь хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-19 22:02:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдвартын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 1 дүгээр сарын 21-ээс 2 дугаар сарын 4 хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

Он гарсаар Өвөрхангай аймгийн хэмжээнд 7068 хүн амбулаториор үйлчлүүлсний 984 буюу 13,9 хувь нь томуу томуу төст өвчнөөр оношлогдсон ба нийт яаралтай тусламжийн дуудлагын 31,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Мөн амьсгалын замын хүнд халдварын улмаас 135 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 85,2 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа аж.

Он гарсаар томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэх хандлагатай байгаа учраас сар шинийн баярын өмнө яаралтай арга хэмжээ авч бууруулах шаардлагатай болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.


Холбоотой мэдээ