Тусгай албаныхан спортын шилдгүүдээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-14 10:16:38

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулжээ.

Уламжлалт тэмцээнд Батлан хамгаалах яам /БХЯ/, Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/, Хил хамгаалах ерөнхий газар/ХХЕГ/, Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/, Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/, Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/, Тахарын алба зэрэг 8 байгууллагын удирдах 200 орчим баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээн гар бөмбөг, биллъярд, буудлага гэсэн гурван төрлөөр зохион байгуулав. Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэн ахлагчтай ЗХЖШ-ын баг тамирчид тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүлж хоёрдугаар байрт ЦЕГ-ын баг тамирчид, гуравдугаар байрт БХЯ-ны баг тамирчид тус тус шалгарсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ