Какүрюү М.Ананд бэртлийн улмаас Хацү башёг орхилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-18 12:49:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд хүч үзэж буй 3 Их аварга, 3 Озэки нараас өнөөдрийн байдлаар хоёр Их аварга, нэг Озэки барилдаанаас гараад байна.


Тус башёд гурав дараалан унасан 72 дахь япон Их аварга Кисэносато барилдаанаа зогсоож зодог тайлах болсноо мэдэгдсэн. Харин дөрөв дараалан унасан Озэки Точиношин бэртлийн улмаас өчигдөр өнжсөн бол, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд шагайны гэмтлээс болж өнөөдөр башёг орхилоо.


Таван өдрийн дараах байдлаар, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 4 бөх нэг ч унаагүй Хацү башёг тэргүүлж байна. Өнөөдрийн оноолтыг танилцуулж байна.


Ёкозүна /Их аварга /Хакүхо М.Даваажаргал /5-0/ - М3 Шодай /2-3/

Ёкозүна Какүрюү М.Ананд /2-3/ - М2 Хокүтофүжи /3-2/ /Какүрюү барилдахгүй/

Озэки Гойэдо /1-4/ - М3 Шёохозан /2-3/

Озэки Такаясү /2-3/ - М2 Нишикиги /4-1/

Сэкиваке Такакейшёо /4-1/ - М1 Точиозан /1-4/

Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил /3-2/ - М1 Ичиножёо /4-1/

Комосүби Митакэүми /5-0/ - К Мёогирюү /1-4/

Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан /3-2/ - Ишиүра /4-1/

Холбоотой мэдээ