Найдваргүй зээлийн хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-18 12:28:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Монголбанкны эх үүсвэрээр 43.2 тэрбум төгрөг зузаатгалаар авч, 602.3 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаснаас 99.2 хувийг нь эргүүлэн татсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зузаатгалаар авсан мөнгө 4.4 тэрбум төгрөгөөр, гүйлгээнд гаргасан мөнгө 6 тэрбум төгрөгөөр, гүйлгээнээс татсан мөнгө 7.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Зээлийн өрийн үлдэгдэл 197.9 тэрбум төгрөгт хүрч, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.9 тэрбум төгрөг байна. Аймгийн хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.5 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. 

Холбоотой мэдээ