Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-14 08:24:59

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2016 оны гуравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас  өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ