Онцгой байдлын ерөнхий газрын дарга Өвөрхангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-17 16:40:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Өвөрхангай аймагт ажиллалаа.

Орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, анги салбарын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ сарын 15, 16-ний өдөр Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн гахайн мялзан өвчний талаар сонор сэрэмжтэй ажиллахыг үүрэг болголоо.

Өвөрхангай аймгийн хувьд энэ жил цас багатай, өвөлжилт өнтэй байна. Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний хүрээнд сумдын нөөцөд 880 тн өвс, 557 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, тэжээлийн аюулгүй нөөцийг 100 хувь бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ