Хотын даргад нэр дэвшигчдэд нууцаар өгсөн санал тэнцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргыг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит
хуралдаан завсарлаад 14.50 цагаас үргэлжлэн хуралдав.
Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж буй учир санал хураалтыг нууцаар явуулахаар болж, тооллогын комиссыг Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нарын таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, саналын хуудсыг тоолж гаргахад саналын дүн 21х21-ээр тэнцэв. Иймээс санал хураалтыг дахин явуулахаар болж байна. НИТХ-ын нийт 43 төлөөлөгч санал хураалтад оролцсон ч нэг төлөөлөгчийн санал стандартын дагуу бөглөгдөөгүй учраас хүчингүй болж, саналыг тэнцүүлжээ.
Өнөөдрийн хуралдааны
талаар НИТХ
дахь АН-ын бүлгээс “Хуралдааныг
дэгийн дагуу явуулах ёстой атал НИТХ-ын хурлаас МАН хоёр удаа завсарлага авлаа.
Иргэд олон нийтийг үл тоосон, дэгийг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл
гаргаж байна” гэж үзэж буйг бүлгийн
дарга
Ц.Баатархүү илэрхийлж байв.
Б.Болд
Гэрэл
зургийг Т.Чимгээ