Өвлийн усанд сэлэгч, спортын мастер Ш.Даваадорж эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-01-16 17:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмаас Монгол Улсын спортын мастер Ш.Даваадорж 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.

Тэрбээр дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байранд шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигджээ.  


БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо энэ сарын 6-15-нд болсон тус тэмцээнд 26 орны 1200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Тэмцээнийг Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ